Ахмадын цайллага

“Олон улсын Ахмадын баярын өдөр”-ийг тохиолдуулан Хорих 435 дугаар ангиас уламжлал ёсоор тус байгууллагад ажиллаж байгаад  гавьяаныхаа амралтад гарсан ахмадуудаа 10 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

 “Ахмадын баяр”-ыг тохиолдуулан ахмад настнуудаа  ШШГБ-ын шагналд тодорхойлсноос  ШШГЕГ-ын даргын 2015 оны 09 дүгээр 29-ны өдрийн б/1302 тушаалаар ШШГБ-ын  Хүндэт ажилтан тэмдэгээр бэлтгэл, дэд  хурандаа Д.Ганболд, Албаны төлөө 1 дүгээр зэргийн тэмдэгээр бэлтгэл ахлах ахлагч Ж.Энхтунгалаг, бэлтгэл ахлах ахлагч А.Баясгалан, Салбарын тэргүүний ажилтан тэмдэгээр бэлтгэл хошууч Д.Хатанбаатар, бэлтгэл хошууч Ш.Шижирбаатар, бэлтгэл, ахмад Р.Авирмэд  нар  тус тус  шагнагдсаныг  шагналыг  гардуулж  энгэрийг  мялаалаа.

Хүлээн авалтын арга хэмжээний үеэр Чанга шивнээ тэмцээн зохион явуулж тэмцээнд түрүүлсэн бэлтгэл, дэд  хурандаа Д.Ганболд, бэлтгэл ахлах ахлагч Ж.Энхтунгалагыг шагнаж урамшууллаа. Мөн  ахмадууддаа  ангийн ногооны талбайд тарьсан хүнсний ногооноос хүн тус бүрт 1 шуудай  өглөө.

Хорих 435 дугаар ангийн шинэ залуу албан хаагчид ахмадууддаа мэндчилгээ дэвшүүлан урлагын тоглолт үзүүлж, ахмадууд залуу насны дурсамжаас ярилцан, хамтдаа бүжиглэж, баяраа сэтгэл  дүүрэн тэмдэглэн  өнгөрүүллээ.

DSCF3651

DSCF3685

DSCF3694

DSCF3702

 

ХОРИХ 435 ДУГААР АНГИЙН ХҮНИЙ НӨӨЦ, СУРГАЛТ

МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН, АХЛАХ ДЭСЛЭГЧ              Ч.МӨНХТУЯА

There are actually https://essayclick.net/ essay online several ways to integrate technology in your classroom from collecting students feedback to grading paperlessly.