Бүрдүүлэх материалын талаарх

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллах иргэнд тавих шаардлага, шалгуур үзүүлэлт
/Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Хүний нөөцийн журмын 4 дүгээр зүйл/

4.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг хүссэн иргэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 270 дугаар зүйлийн 270.3-т зааснаас гадна дараах нийтлэг шаардлагыг хангасан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 270.3.
Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын алба хаагчаар Төрийн албаны тухай болон холбогдох бусад хуульд заасан шаардлага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон журам, эрүүл мэнд, бие бялдар, мэргэжил, ёс зүйн шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан, арван найман насанд хүрсэн, дээд боловсролтой, гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй Монгол Улсын иргэнийг авч ажиллуулна.
4.1.1. офицер, ахлагчийн албан тушаалд алба хаагчид тавигдах шаардлага хангасан 35 хүртэлх насны эрэгтэй, 30 хүртэл насны эмэгтэй
4.1.2. байгууллагад нэн шаардлагатай төрөл мэргэжлийн /эмнэлгийн мэргэжилтэн, цахилгаанчин, радио холбоо, мэдээллийн технологийн инженер, D, E ангиллын жолооч гэх мэт/албан тушаалд насны хязгаар заахгүй
4.1.3. төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаж цэргийн албанд тэнцэх эсэх тухай эмнэлгийн дүгнэлт гарсан
4.1.4. бие бялдрын зөв хөгжилтэй, 170 см-ээс доошгүй өндөртэй эрэгтэй, 160 см-ээс доошгүй өндөртэй эмэгтэй
4.1.5. тухайн мэргэжлийн хувьд тусгайлан тавигдах бие бялдрын болон гоо зүйн шалгуур үзүүлэлтийг хангасан байх /биед шивээсгүй, чих цоолоогүй эрэгтэй/
4.1.6. цэргийн жинхэнэ алба хаасан /1990 оны 05 сарын 06-нд төрсөн буюу түүнээс хойш төрсөн иргэдэд хамаарна/
4.1.7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн шалгуур үзүүлэлтийг хангасан
4.1.8. “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилд орох иргэнээс шалгалт авах журам” Хуулт сахиулахын их сургуулиас баталсан “Суралцагчийн сургалтын журам”-д заасны дагуу шалгалт өгч тэнцсэн
4.1.9. хөдөө орон нутгийн балбар нэгжид ажиллах боломжтой байх

4.2. Боловсрол, мэргэжлийн шаардлага:
4.2.1. офицерийн албан тушаалд бакалавр, түүнээс дээш түвшний боловсрол эзэмшсэн, компьютерийн хэрэглээний програмуудыг ашиглах чадвартай байх
4.2.2. ахлагчийн бүрэлдэхүүнд бүрэн дунд, түүнээс дээш түвшний боловсролтой, тухайн ажлын байрны шаардлага хангасан
4.2.3. удирдах албан тушаалд хууль зүйн болон төрийн удирдлагын бакалавр ба түүнээс дээш боловсролтой, удирдах ажлын мэдлэг, чадвар, дадлагатай /Ангийн дэд дарга, Ерөнхий газрын ахлах мэргэжилтнээс дээш албан тушаал/
4.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад анх ажилд орох Хууль сахиулахын их сургуулийг төгссөнөөс бусад иргэд тус сургуулийн Ахлагчийн сургуулийн сургалтанд хамрагдсан байна.

3.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилд орох иргэний бүрдүүлэх материал
/Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Хүний нөөцийн журмын 3 дугаар зүйл/
3.1.1.ажилд орохыг хүссэн өргөдөл
3.1.2. гурван үеийн намтар /өөрийн, төрсөн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх,
3.1.3. иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын/
3.1.4. боловсролын үнэмлэх, диплом, нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт
3.1.5. эрүүл мэндийн үзлэгт орсон хуудас /төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг/
3.1.6. оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт
3.1.7. урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт /цэргийн байгууллагад ажиллаж байсан бол цолны лавлагаа/
3.1.8. төрийн албан хаагчийн анкет /маягт №1/
3.1.9. эрүүл мэндийн даатгалын дэвтэр
3.1.10.нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр;
3.1.11. сүүлийн 6 сарын дотор авахуулсан цээж зураг /4х6 хэмжээтэй 2 хувь, 3х4 хэмжээтэй 2 хувь/
3.1.12. эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл;
3.1.13. цэргийн үүрэгтний үнэмлэх
3.1.14. өр төлбөртэй эсэх лавлагаа