Бүсийн тэмцээнд багаараа 2-р байр эзэллээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төвийн бүсийн хорих анги, шийдвэр гүйцэтгэх албадуудын хоорондын спортын тэмцээн 2015 оны 10 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгууллагдлаа.
Уг тэмцээний шатарын төрөлд эрэгтэй алтан медаль Хорих 435 дугаар ангийн жолооч, дэд ахлагч Д.Оргилболд, эмэгтэй алтан медаль Хорих 435 дугаар ангийн архив, бичиг хэргийн эрхлэгч, ахлагч Ж.Намуунбайгаль, Хорих 435 дугаар ангийн Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль, Хорих 435 дугаар ангийн Сагсан бөмбөгийн эмэгтэй баг мөнгөн медаль, одон бөмбөгийн тэмцээнд Хорих 435 дугаар ангийн хянагч, ахлагч С.Энхтүвшин мөнгөн медаль, Хорих 435 дугаар ангийн сувилагч, дэд ахлагч Г.Энхмандах хүрэл медаль авч багийн ерөнхий дүнгээр Хорих 435 дугаар анги 2 дугаар байранд шалгаран өргөмжлөл, мөнгөн шагнал мөнгөн медалиар шагнууллаа.
BugdBugd

Leave a Reply

Your email address will not be published.