Дархан-Нэхий ХК-тай хамтран ажиллаж байна

Тус хорих анги нь хоригдлыг ажлын байраар хангаж улмаар байгууллага, иргэдэд учруулсан хохирлыг барагдуулах, зорилгоор “Дархан Нэхий” ХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэхийний өөдсөөр хавтан, дээлийн дотор, майхны дэвсгэр, хүүхдийн бойтог хийж байна.
Энэ хугацаанд: 5х8 хэмжээтэй зүйсэн нэхий хавтан 2792 ширхэг,
10х10 харьцаатай зүйсэн нэхий хавтан 14 ширхэг,
дээлийн дотор 1 ширхэг,
майхны дэвсгэр 18 ширхэг,
бойтог 41 ширхэгийг тус тус нийлүүлж
хоригдлын цалинд 12,9 сая төгрөгийг бодож үүнээс 5,2 сая төгрөгийг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын төлбөрт 3,1 сая төгрөгийг ар гэрт нь, гарт нь буюу хоригдол бүрийн хаан банкны виза картанд 4,6 сая төгрөгийг тус тус шилжүүлсэн байна.
IMG_1284

IMG_1243

IMG_1244