Нээлттай хаалганы өдөр

 “Нээлттэй хаалганы өдөр”-ийг 2019.05.25-ны өдөр зохион байгуулж, хоригдлын ар гэрээс 397 иргэн ирснийг бүртгэн, уулзалтыг зохион байгуулж, гэм хорын төлбөртэй хоригдлын ар гэрийнхэнд төлбөр барагдуулалтын талаар мэдээлэл өгсөн.  Өдөрлөгт тус ангийн ахмад ажилтнууд, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа болон түүний эрхлэн явуулдаг “Төвшин сэтгэл” сангийн төлөөлөгчид хүрэлцэн ирж хүмүүжигчийн ар гэрээс ирсэн хүүхэд бүрт бэлэг, эмэгтэйчүүдэд сарнай цэцэг бэлэглэж, мэндчилгээ дэвшүүлсэн. Мөн Дархан-Уул аймаг дахь Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн үлээвэр “Найрал хөгжим”-ийн салаа хүрэлцэн ирж уран бүтээлээсээ өргөн барьсан.