“Харуул хамгаалалтын ажилтан” бэлтгэх сургалтад бүртгэнэ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицер, ахлагч бүрэлдэхүүний сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран зохион байгуулдаг “Харуул хамгаалалтын ажилтан” бэлтгэх сургалт, “Офицерын сургалт”-д 2020.01.20-2020.02.17-ны өдрийг хүртэл бүртгэнэ.

Холбогдох утас: 98000435, 99038125 ажлын цагаар

Тавигдах шаардлага

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн

Ял шийтгэл эдэлж байгаагүй

Ахлагчийн бүрэлдэхүүнд 35 хүртэлх настай байх

Бие бялдрын зөв хөгжилтэй, 170 см доошгүй өндөртэй

Шивээсгүй байх

Дээд боловсролтой. Зайлшгүй шаардлагаар ажлын сул орон тоонд судлагдсан, бусад тавигдах шаардлага хангасан бүрэндунд боловсролтой иргэн байж болно.

Харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтад зөвхөн эрэгтэй иргэдийг бүртгэнэ.

Бүрдүүлэх материал

Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/

Хувь хүний намтар /өөрийн, эцэг, эх, гэр бүлийн хүний эцэг, эхийн намтар/ Хувь хүний намтар бичих санамжийн дагуу бичсэн байх

Төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа

Иргэний үнэмлэхний хуулбар

Боловсролын үнэлэх, диплом нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт

Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт

Урьд ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт /цэргийн байгууллагад ажиллаж байсан бол цолны лавлагаа/

Төрийн албан хаагчийн анкет /2019 оны шинэ/

Нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр

Цээж зураг 4*6 хэмжээтэй 4 хувь, 3*4 хэмжээтэй 4 хувь

Цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа, цэргийн үүрэгтний үнэмлэх

Өр төлбөртэй эсэх лавлагаа