ХОРИХ 435 ДУГААР АНГИЙН 10 ЖИЛИЙН ОЙН БАЯР

Хорих 435 дугаар анги байгуулагдсаны 10 жилийн ойн баярыг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
Ойн баярын арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, хурандаа М.Алтан-Очир, Дархан-Уул аймаг дахь хууль хяналтын байгууллагын дарга нар, тус ангийн ахмад настанууд, ажиллаж байсан алба хаагчид урилгаар ирж оролцлоо.
Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нь ёслолын жагсаал, ирсэн зочид төлөөлөгч нарыг ангийн үйл ажиллаагаатай танилцуулах, баярын хурал, шагнал гардуулах ажиллагаа концерт, үдийн зоог, баярын хүлээн авалтын арга хэмжээ зохион байгуулсан.
10 жилийн ойн баярын хурал дээр тус ангийн алба хаагчдаас төрийн шагналаар 1, яамны шагналаар 2, биеийн тамир спортын газрын шагналаар 1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шагналаар 9, Дархан-Уул аймгийн Засаг даргын шагналаар 9, Дархан сумын Засаг даргын шагналаар 5, Залуучуудын холбооны шагналаар 5, ангийн даргын тушаалаар 10, Цагдан хорих 461 дүгээр ангиас 2, Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанаас 2, Сэлэнгэ аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албанаас 2, Сэлэнгэ аймаг дахь Сайхан сум дахь шийдвэр гүйцэтгэх хэсгээс 2, нийт 49 алба хаагч шагнагдсан.

DSC_0063

DSC_0384

DSC_0379

DSC_0368

DSC_0359

DSC_0228

DSC_0222

DSC_0094

DSC_0089

DSC_0087

DSC_0084

DSC_0083

DSC_0082

DSC_0080

DSC_0075

DSC_0063

DSC_0046

DSC_0038

DSC_0037

DSC_0033