ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫ ӨДӨР

435 дугаар хаалттай хорих анги нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийг тохиолдуулан байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэдэд мэдээлэл хүргэх, тэдний санал хүсэлтийг сонсох, алба хаагчдын хөдөлмөр бүтээлийг алдаршуулах зорилгоор төлөвлөгөө гарган дараах ажлыг хийж гүйцэтгэлээ.

1.Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Цусны төвтэй хамтран ажиллаж 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тус хорих ангийн 16 алба хаагчид нь нийгмийн хариуцлагаа ухамсарлан сайн үйлсийн аянд нэгдэж, цусаа бэлэглэлээ.

2.Дархан-Уул аймгийн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд Сагсан бөмбөгийн 3х3 тэмцээнийг Дархан-Уул аймгийн Спортын ордонд 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангитай хамтран  зохион байгуулсан.

Тэмцээнд Дархан-Уул аймаг дахь Анхан шатны шүүх, Прокурорын газар, Тагнуулын газар, Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 330 дугаар анги, 322 дугаар ангийн нийт 8 байгууллагын эрэгтэй, эмэгтэй баг тамирчид оролцон тоглосноос эрэгтэй багаас 1 дүгээр байрт 445 нээлттэй хорих анги, 2 дугаар байрт Цагдаагийн газар, 3 дугаар байрт 435 дугаар хаалттай хорих анги, эмэгтэй багаас 1 дүгээр байрт 435 дугаар хаалттай хорих анги, 2 дугаар байрт 445 дугаар нээлттэй хорих анги, 3 дугаар байрт Цагдаагийн газар тус тус шалгарсан. Багийн дүнгээр тэмцээний шилжин явах цомыг тус хорих ангийн баг тамирчид гардан авсан.

3. Дархан-Уул аймгийн төвд байрлах зар мэдээллийн самбарт ШШГБ-ын ажилтны баярын өдрийн талаар мэдээлэл явуулах хүсэлтийг Дархан сумын Засаг дарга Б.Азжаргалд 2019.08.20-ны өдрийн 01/476 дугаар албан бичгээр хүргүүлэн мэдээллийг 2019.08.23-2019.08.25-ны өдрүүдэд явуулсан.

 4.“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн харьяалалтай 10 хоригдлуудын ар гэрттэй 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тус ангийн нийгмийн ажилтан нь утсаар холбогдож хоригдлын ажлын байр, гэм хорын төлбөр, эргэлт, уулзалтын хугацааны талаар утсаар мэдээлэл өгсөн. 5.Байгууллагын үйл ажиллагаа, ажлын онцлог нөхцлийн талаарх мэдээллийг иргэдэд 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өгч, хоригдлын гар урлалын бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа гаргалаа.

6.ШШГБ-ын ажилтны баярын өдрийг тохиолдуулан тус ангийн алба хаагчдын санаачлага, хандиваар Дархан сумын 2 дугаар багийн амьжиргааны түвшин доогуур эмзэг бүлгийн 3 өрх айлын 3 хүүхдэд (Т.Намуунцэцэг 6 настай эмэгтэй, Б.Хангарьд 6 настай эрэгтэй, А.Дэлгэрзаяа 8 настай эмэгтэй) сурагчийн форм, цүнх, хичээлийн хэрэгслийг 300000 (гурван зуун мянган төгрөг) худалдан авч өгч тусламж үзүүлсэн.

Тус ангийн хамт олноос санаачлага гарган сувилагч, ахлах ахлагч Б.Ундралын эмчилгээний зардалд 610000 /зургаан зуун арван мянган/ төгрөгний мөнгөн тусламжийг 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан тэмцээний үеэр гардуулан өгсөн.

      8.Тус хорих анги нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрөөр ахмад ажилтнуудад байгууллагын үйл ажиллагааг танилцуулан хүлээн авч, шинээр ашиглалтад оруулсан 12х9 хэмжээтэй зочид буудлын байрны нээлтийн ажиллагаанд  оролцуулсан.




435 дугаар хаалттай хорих анги нь 2019.08.21-2019.08.25-ны өдрүүдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг тохиолдуулан дээрх 8 төрлийн ажлуудыг хийж гүйцэтгэлээ.