Эргэлтээр ирэх иргэдэд шаардлагатай мэдээлэл

Хаалттай хорих анги /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйл/
199.4.Хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлд ял эдэлж байгаа хоригдол нь 60 хоногт нэг удаа түр, 90 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж, 30 хоногт нэг удаа илгээмж авч, нэг удаа утсаар ярьж болно.
199.5.Хаалттай хорих ангийн тусгай зэрэглэлд ял эдэлж байгаа хоригдол 90 хоногт нэг удаа түр, 120 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж, 60 хоногт нэг удаа илгээмж авч, нэг удаа утсаар ярьж болно.

Хоригдол бусадтай уулзах, харилцах /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 213 дугаар зүйл/
213.1.Хоригдол зохих хяналтад эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн болон хадам эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх, нэг ам бүлд хамт амьдардаг ач, зээтэй удаан, бусад хүнтэй түр хугацааны уулзалт хийж болно.
213.2.Хорих ангийн дарга түр хугацааны уулзалтын үргэлжлэх хугацаа 3 цаг хүртэл, удаан хугацааны уулзалтын үргэлжлэх хугацаа 72 цаг хүртэл байхаар тогтоох бөгөөд холбогдох зардлыг хоригдол, эсхүл удаан хугацааны уулзалт хүссэн этгээд хариуцна. 1 удаа 5-аас дээшгүй хүнтэй уулзалтыг зохион байгуулна
213.3.Удаан хугацаагаар уулзах хүн түүний гэр бүлийн гишүүн мөн болохыг нотолсон хууль ёсны баримт бичигтэй байна.
213.4.Хорих байгууллагын эрх бүхий албан тушаалтан хорих ангийн болон хоригдлын аюулгүй байдлыг хангах зорилгоор хоригдлын захидал, илгээмжид үзлэг хийнэ.
213.5.Хоригдлын нэг удаа утсаар ярих хугацаа 5 минутаас илүүгүй байна.
213.6.Хоригдол захидал илгээх, утсаар ярих, удаан хугацааны уулзалт хийх зардлаа өөрөө хариуцна.

7.1.Хоригдолд зөвшөөрөх, хориглох зүйл /Хорих ангийн дотоод журмын 7 дугаар зүйл/
7.1.1. ариун цэврийн хэрэгсэл / оо сойз, гар нүүрийн болон эдийн саван, алчуур, сахлын машин, жижиг хэмжээтэй 1 үйлдэлтэй, хумсны хутаг, нүүр гарын тос, хуурай, нойтон сальфетка, ариун цэврийн цаас,
7.1.2. бугуйн цаг
7.1.3. аллага, хүчирхийлэл,садар самаан сурталчилснаас бусад сонин, ном, сэтгүүл 5-ээс дээшгүй
7.1.4. хорих байгууллагаас олгосн нэг загварын хувцас болон ээлжийн дотуур хувцас, ноосон өмд цамц
7.1.5. спорт хослол /нэг ээлжийн/
7.1.6. өвлийн ноосон, зуны саравчтай малгай 1 ширхэг
7.1.7. гэр бүлийн гишүүдийн фото зураг /5 ширхэгээс илүүгүй/
7.1.8. эмчийн зөвшөөрлөөр олгосон эмийг тухайн өдрийн хэрэглэх тунгаар
7.1.9. утаат тамхи /янжуур/ 20 ширхэгээс илүүгүй
7.1.10. ус уух зориулалттай 250 мл-ээс ихгүй багтаамжтай хуванцар аяга 1 ширхэг
7.1.11.ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хоригдлын хувьд түүний протез, ортопедийн хэрэгсэл
Түр хугацааны уулзалт /Хорих ангийн дотоод журмын 16 зүйл/
Түр хугацааны уулзалтыг ажлын өдрийн 10.00-17.00 цагийн хооронд явагдаж дууссан байна

Удаан хугацааны уулзалт /Хорих ангийн дотоод журмын 17 зүйл/
Удаан хугацааны уулзалтаар ирэгсдийн хэрэгцээнд хэрэглэх 20 кг-аас дээшгүй хүнсний болон ахуйн хэрэглээний зүйлсийг удаан хугацааны уулзалтын байранд нэвтрүүлж болох бөгөөд хүнсний чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлыг уулзалтаар ирэгсэд өөрсдөө бүрэн хариуцна
Удаан хугацааны уулзалтын байр нь төлбөртэй байна. Төлбөрийн хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын даргын тушаалаар тогтооно.

435 дугаар хаалттай хорих ангид ял эдэлж байгаа хоригдолд гэрээс нь мөнгө шилжүүлэхдээ Төрийн сан банкны  100190012501  дансанд мөнгө хүлээн авах хоригдлын овог нэрийг бичиж шилжүүлнэ.

435 дугаар хаалттай хорих ангид ял эдэлж байгаа хоригдолд Илгээмж, захидал ирүүлэх бол
Дархан-Уул аймаг Шуудангийн 1 дүгээр салбар
435 дугаар хаалттай хорих ангид ял эдэлж байгаа хоригдолд овог нэрийг бичиж явуулна.