Байгууллагын товч түүх

         ШШГЕГ-ын харьяа 435 дугаар хаалттай хорих анги нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 188  дугаар тогтоолоор Дархан-Уул аймаг дахь жирийн дэглэмтэй хорих ангийг онцгой дэглэмтэй хорих анги болгон өөрчлөн байгуулах шийдвэр гарсан.

         Засгийн газрын дээрх тогтоолыг хэрэгжүүлэхээр ШШГЕГ-ын даргын 2007.08.07-ны өдрийн А/111 дүгээр тушаалаар томилогдсон ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа Х.Уламбаяраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн, тусгай бүлгийн албан хаагчид хоригдлуудыг хуяглан хүргэх ажиллагаа эхэлж 2007.09.03-ны өдөр 126 хоригдлыг, 2007.09.05-ны өдөр 60 хоригдлыг, 2007.11.28-ны өдөр 76 хоригдлыг, 2007.11.29-ны өдөр ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Дамдинцэрэн, хурандаа Б.Амардорж нараар ахлуулсан бүрэлдэхүүн 79 хоригдлыг нүүлгэн шилжүүлж ирснээр Дархан-Уул аймаг дахь онцгой дэглэмтэй Хорих 435 дугаар анги үүсэн байгуулагдсан.

        Хорих 435 дугаар анги нь 2007 оны 08 дугаар сард үүсэн байгуулагдахдаа орон тоо цалингийн сангаар 63 нэгжтэй батлагдаж, 92.0 сая төгрөгийн үндсэн хөрөнгө, 3,5 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

           Тус хорих анги нь Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 312 дугаар тогтоолоор чанга дэглэмтэй хорих анги болон өөрчлөн байгуулагдсан.

        Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 204 дүгээр тогтоолоор тус хорих анги нь 435 дугаар хаалттай хорих анги болон өөрчлөн байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close