Author Archives: 435 435 анги

Сахилга хариуцлагын зөвлөгөөн зохион байгууллаа

Сахилга хариуцлагын зөвлөгөөн зохион байгууллаа

435 дугаар хаалттай хорих ангийн нийт бие бүрэлдэхүүний “Сахилга хариуцлагын зөвлөгөөн”-ийг 2018.04.11-ний өдөр зохион байгууллаа.Зөвлөгөөнөөр байгууллагын үндсэн үйл ажиллагааны хэрэгжилт, бие бүрэлдэхүүний сахилга хариуцлагын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, хүрэх үр дүнгийн талаар хэлэлцлээ.

Дэлгэрэнгүй »

Гар бөмбөгийн тэмцээн

Тус хорих ангид үйлдвэрлэлийн дадлага хийж байгаа ХСИС-ийн ШШГС-ийн 541 дүгээр дамжааны дэд түрүүч Э.Ганбаяр, сонсогч Ж.Алтангэрэл, сонсогч Г.Баянмөнх, сонсогч М.Батмөнх нар нь санаачлан алба хаагчдын дунд 2018.04.08-ны өдөр Гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй »

Пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээн

Пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээн

Дархан-Уул аймгийн Пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээн 2018.04.07-ны өдөр зохион байгуулагдаж 93 кг жинд спортын мастер, хошууч Д.Батцогт нь амжилттай оролцож 1 дүгээр байрт шалгарч Өргөмжлөл, алтан медалиар шагнагдлаа.

Дэлгэрэнгүй »

“Зохиолч-Уншигчид”-ын уулзалт зохион байгууллаа

“Зохиолч-Уншигчид”-ын уулзалт зохион байгууллаа

Тус ангийн нийгэм сэтгэл зүйн алба нь Дархан-Уул аймгийн Төв номын сангийн ахлах номын сангийн ахлах номын санч Г.Нямцэнд, фондчин номын санч Н.Норжмаа, мэдээллийн ажилтан О.Отгонбаяр нартай хамтран МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Ш.Сүрэнхор, МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Д.Цэрэндаваа, МЗЭ-ийн шагналт, шог зураач СТА Мянганзам нарыг 2018.03.30-ны өдөр байгууллага дээр урьж 435 дугаар хаалттай хорих ангийн нийт хүмүүжигч нартай ...

Дэлгэрэнгүй »

Цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан алба хаагчдад хүндэтгэл үзүүллээ

Цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан алба хаагчдад хүндэтгэл үзүүллээ

Ангийн нийт бие бүрэлдэхүүнд тус хорих ангид ажиллаж байгаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан хошууч Д.Энхтүвшин, хошууч Т.Оюунчимэг, ахлах ахлагч Ц.Цогтбаатар нарт хүндэтгэл үзүүлэн хүлээн авлаа.

Дэлгэрэнгүй »

Талархал, мөнгөн шагналаар шагнагдав

Талархал, мөнгөн шагналаар шагнагдав

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хүнд гэмт хэргийг илрүүлэх ажилд тус ангийн хамгаалалтын ажилтан, ахлагч А.Азжаргал, төлөөлөгч, ахмад Б.Мандалбаатар нар нь ур чадвар, идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласаныг үнэлж Сайхан сум дахь ерөнхий прокурор Б.Батзул, Сайхан сумын цагдаагийн хэсгийн дарга, дэд хурандаа Б.Энхчулуун нар 2018.03.26-ны өдөр тус анги дээр ирж “Талархал” мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.

Дэлгэрэнгүй »

Ахмадын зөвлөл

Ахмадын зөвлөл

ШШГЕГ-ын харьяа төв орон нутгийн анги, албадын “Ахмадын зөвлөл”-ийн дарга нарын уулзалтыг ШШГЕГ-ын “Ахмадын зөвлөл” Дархан-Уул аймагт 2018.03.19-2018.03.21-ний өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү уулзалт, зөвлөгөөнд 435 дугаар хаалттай хорих ангийн ахмадууд оролцон дурсгалын зураг татуулж, тус ангийн хамт олон нийт ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.

Дэлгэрэнгүй »

Шагнал

Шагнал

Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан Хууль зүйн дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр төлөөлөгч, ахмад Р.Ууганбаяр, ШШГЕГ-ын даргын 2018.03.14-ний өдрийн Б/267 дугаар тушаалаар ШШГБ-ын “Албаны төлөө II” тэмдгээр харуул хамгаалалтын ахлах байцаагч, ахлах дэслэгч Ц.Батмөнх, нийгмийн ажилтан, ахмад Н.Эрдэнэбаатар, ШШГБ-ын Гүйцэтгэх албаны 75 жилийн ойн тэмдгээр хамгаалалтын ажилтан, ахлагч А.Азжаргал, ШШГЕГ-ын даргын 2018.03.14-ний өдрийн Б/265 дугаар тушаалаар “ахлах дэслэгч” цолоор ...

Дэлгэрэнгүй »