Мэдээ, мэдээлэл

Алба хаагчид өвлийн улирлын дүрэмд хувцсанд шилжлээ

Алба хаагчид өвлийн улирлын дүрэмд хувцсанд шилжлээ

ШШГЕГ-ын даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Өвлийн улирлын дүрэмт хувцсанд шилжүүлэх тухай” А/218 дугаар тушаалаар нийт алба хаагчдыг өвлийн хувцсанд шилжүүлэн, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цагт жагсаалын үзлэг хийж ажиллалаа.

Дэлгэрэнгүй »

Алба хаагчдын цэргийн хэргийн мэдлэг, цэрэгжилч, жагсаалч байдлыг сайжруулах аян

Алба хаагчдын цэргийн хэргийн мэдлэг, цэрэгжилч, жагсаалч байдлыг сайжруулах аян

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын цэргийн хэргийн мэдлэг, цэрэгжилч, жагсаалч байдлыг сайжруулах аяны хүрээнд 435 дугаар хаалттай хорих анги нь Ангийн даргын 2017.10.26-ны өдрийн А/53 дугаар тушаал гаргаж, “Алба хаагчдын цэргийн хэргийн мэдлэг, цэрэгжилч, жагсаалч байдлыг сайжруулах” сургалтыг 2017.10.26-2017.11.03-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй »

Албаны сургалт

Ангийн нийт бие бүрэлдэхүүнд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 2017-2018 онд алба хаагчдын дунд явуулах албаны сургалтын төлөвлөгөө, албаны сургалт явуулах ангийн даргын тушаалыг танилцуулж Хорих ангийн дотоод журам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн дүрэмт хувцасыг хураан авах, тооцоо хийх журмаар сургалт зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй »

Ахмадын баяр

1990 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг “Олон улсын Ахмадын өдөр”, 1992 онд Монгол Улсын Засгийн газраас мөн өдрийг “Монголын Ахмадын өдөр” болгон зарласан. 435 дугаар хаалттай хорих анги нь 2017.09.29-ны өдөр ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж, бэлтгэл ахмад Р.Авирмэд, бэлтгэл ахлах ахлагч Ж.Энхтунгалаг, бэлтгэл ахлах ахлагч О.Баяраа, бэлтгэл, ахлах ахлагч А.Баясгалан, бэлтгэл, ахлах ахлагч ...

Дэлгэрэнгүй »

Гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулав

Тус хорих ангийн Биеийн тамир спортын салбар зөвлөлөөс санаачлан 2017.09.18-ны өдөр алба хаагчдын дунд Гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа. Тэмцээний 1-р байрт д/ч Г.Ням-Аюуш ахлагчтай баг, 2-р байрт а/д Д.Энхжавхлан ахлагчтай баг шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Дэлгэрэнгүй »

Хаан банктай хамтран ажиллав

Тус хорих анги нь 2017 оны 08 дугаар сарын 29-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Хаан банктай хамтран тус хорих ангийн хаалттай нээлттэй зэрэглэлийн нийт хоригдлуудад харилцах данс нээж Хаан банкны карттай болгох ажлыг зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй »

харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтанд бүртгэнэ

Ажилд орох иргэдэд тавигдах шаардлага 1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн;тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт оршин суугаа хаягийн бүртгэл бүхий иргэний үнэмлэхтэй; 2. ял шийтгэл эдэлж байгаагүй 3. офицерын албан тушаалд 35 ба түүнээс доош настай, ахлагчийн бүрэлдэхүүнд 30 хүртэлх настай; 4. байгууллагад нэн шаардлагатай төрөл мэргэжлийн /эмнэлгийн мэргэжилтэн гэх мэт/ албан ...

Дэлгэрэнгүй »